K-Pop ертөнцийн томоохон төлөөлөгч HYBE агентлаг өөрсдийн харьяа охидын гурван хамтлагийг нэгтгэсэн гэнэтийн бэлгээ задаллаа. Тодруулбал, LE SSERFIM, ILLIT болон олон улсын зах зээлд хүч түрэн орж ирж буй KATSEYE хамтлагууд хамтран "Iconic By Mistake" хэмээх дижитал синглийг сонсогчдын хүртээл болгох гэж байна.
Энэхүү мэдээлэл нь өнгөрсөн даваа гарагт цацагдсан сэтгэл хөдөлгөм тийзер видеоны дараа албан ёсоор баталгаажсан юм. Шүтэн бишрэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй уг уран бүтээлийн клип болон дуу нь АНУ-ын зүүн эргийн цагаар зургаадугаар сарын 11-ний өглөөний 11:00 цагт (Монголын цагаар зургаадугаар сарын 11-ний шөнө) олон нийтэд цацагдана.
LE SSERFIM болон ILLIT нар нь K-Pop-ын зах зээлд өөрсдийн гэсэн өвөрмөц өнгө аясаараа аль хэдийн танигдсан бол, HYBE болон Geffen Records-ийн хамтарсан төсөл болох KATSEYE нь дэлхийн өнцөг булан бүрээс бүрдсэн олон улсын охидын хамтлаг гэдгээрээ онцлогтой. Энэ удаагийн хамтарсан төсөл нь эдгээр хамтлагуудын шүтэн бишрэгчдийг нэгтгэхээс гадна, тэдний хөгжмийн хэв маягийг хэрхэн хослуулж байгааг харах сонирхолтой боломж юм.
Billboard сэтгүүлийн мэдээлснээр, энэ удаагийн хамтрал нь зуны улирлын хамгийн их хүлээлттэй бүтээлүүдийн нэгд тооцогдож байна. Шүтэн бишрэгчид нь нийгмийн сүлжээгээр дамжуулан энэхүү гэнэтийн бэлэгт баяртай байгаагаа илэрхийлсээр байна.