Гэр ахуйн ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэлээрээ алдартай iRobot брэндийн Roomba Plus 405 загвар Amazon сайтад 50 хувийн хямдралтай үнээр зарагдаж эхэллээ. Долдугаар сарын 29-ний байдлаар тус төхөөрөмжийн үнэ 398 ам.доллар болж буурсан нь уг бүтээгдэхүүний хувьд бүртгэгдсэн хамгийн доод үнэ юм.

Энэхүү робот тоос сорогч нь тоос сорох болон шал угаах хосолсон үйлдэлтэй бөгөөд өдөр тутмын цэвэрлэгээг хөнгөвчлөх зориулалттай. Төхөөрөмж нь DualClean Mop Pads, SmartScrub технологи, олон төрлийн гадаргуу дээр ажиллах резинэн сойз болон ирмэг цэвэрлэгч сойзоор тоноглогдсон. SmartScrub технологи нь шалан дээрх илүү хүнд бохирдлыг арилгахын тулд шахалт үзүүлэн цэвэрлэх боломжийг олгодог байна.

Roomba Plus 405 нь ClearView LiDAR навигацийн систем ашиглан гэр доторх байршлыг хурдан зураглаж, цэвэрлэгээний маршрутыг оновчтой төлөвлөдөг. Мөн саад бэрхшээлээс зайлсхийх, шатнаас унах эрсдэлээс хамгаалах мэдрэгчүүдтэй. Түүнчлэн AutoWash Dock нь тоосны савыг 75 хүртэлх хоногийн турш автоматаар хоосолж, шал угаагч дэвсгэрүүдийг угаах, хатаах үйлчилгээг үзүүлдэг.

Хэрэглэгчид уг хямдралын хүрээнд 401.99 ам.долларын хэмнэлт хийх боломжтой бөгөөд бүтээгдэхүүний үндсэн үнэ нь 799.99 ам.доллар байдаг юм.