Японы хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй жагсаалтуудын нэг болох Japan Hot 100 чартын шинэчилсэн мэдээлэл гарлаа. Энэ удаагийн чартыг BE:FIRST хамтлагийн “Missing” дуу тэргүүлж, жагсаалтын оргилд гарсан байна.

Үүний зэрэгцээ, зуны улирлын сэдэвтэй дуунууд чартын эхний байруудад эргэн ирж, өрсөлдөөн өрнөж байгааг Billboard онцолжээ. Японы алдартай дуучин Кэнши Ёнэзүгийн “Karasu” дуу хоёрдугаар байрт тогтвортой байр сууриа хадгалсаар байна.

Мөн M!LK хамтлагийн “Sukisugite Metsu!” дуу өмнөх үзүүлэлтээсээ ахиж, гуравдугаар байрт бичигдлээ. Ийнхүү Японы хөгжмийн чартуудад зуны уур амьсгалтай бүтээлүүд дахин хүч түрэн орж ирж байгаа нь ажиглагдаж байна.