Хип-хоп хөгжмийн томоохон төлөөлөгч Jay-Z өөрийн “JAY-Z30” аялан тоглолтын сүүлийн өдөр буюу 10-р сарын 24-нд Лос-Анжелес хотын SoFi Stadium-д хоёр цагийн турш тоглолтоо толилууллаа.
Тэрбээр уг тоглолтын үеэр 2027 оны “Super Bowl LXI Halftime Show”-г тэргүүлэн үзүүлбэр үзүүлэх эсэхээ албан ёсоор зарлаагүй байна. Гэсэн хэдий ч тоглолтынхоо үеэр хип-хоп урсгалын анхдагчид болох Too $hort, Snoop Dogg, Dr. Dre нарыг гэнэтийн зочноор урин тайзнаа хамт гарчээ.
Тоглолтын эхэнд Too $hort тайзнаа гарч үзэгчдийн хамт уран бүтээлээ хүргэсэн бол дунд хэсэгт Dr. Dre, Snoop Dogg нар “The Next Episode”, “California Love”, “Still D.R.E.” зэрэг бүтээлүүдээ дуулсан байна. Түүнчлэн Jay-Z талийгаач реппер Нипси Хаслын дурсгалыг хүндэтгэн өөрийн зарим дуунд түүний хөгжмийн хэсгээс шингээн дуулжээ.
Энэхүү хоёр өдрийн тоглолтод Kelly Rowland, Lizzo, DJ Khaled зэрэг алдартнууд хүрэлцэн ирсэн байна. Эхний өдрийн тоглолтод (10-р сарын 23) түүний охин Блю Айви, Жон Леженд болон Scarface нар гэнэтийн зочноор оролцсон аж.
Уг аялан тоглолт нь Jay-Z-гийн 1996 оны анхны цомог “Reasonable Doubt”-ын 30 жил, зургаа дахь цомог “The Blueprint”-ын 25 жилийн ойд зориулагдсан бөгөөд долоодугаар сард Yankee Stadium-аас эхэлж, Лондон, Парис хотуудаар дамжин ийнхүү Лос-Анжелест өндөрлөжээ.