Крипто бирж Kraken нь Monero хэрэглэгчид рүүгээ илгээж байсан зарим шаардлагуудаа эргүүлэн татлаа. Энэхүү алхмыг тус биржийн хамтран гүйцэтгэх захирал уг шаардлагуудыг үндэслэлгүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрсний дараа хийсэн байна.

Тус биржийн хамтран гүйцэтгэх захирал Аржун Сэти (Arjun Sethi) 10-р сарын 24-нд мэдэгдэхдээ, Monero (XMR) худалдан авч, татан авалт хийсэн хэрэглэгчдэд ажил олгогч, хөрөнгийн эх үүсвэр болон криптовалютыг юунд ашиглах зорилготойг нь лавласан и-мэйл хүргэгдэж байсныг дурджээ.

Ийнхүү хэрэглэгчдээс асууж байсан асуулгуудыг цуцалсан ч хувь хэрэглэгчдэд зориулсан 30 хоногийн хугацаанд 1,500 ам.доллар хүртэлх татан авалтын хязгаарлалтыг хэвээр хадгалж үлдсэн байна.