Криптовалютын томоохон биржүүдийн нэг болох Kraken-ий толгой компани Payward нь Финландын Saldo Finance Oy компанийг худалдан авахаар 10 дугаар сарын 14-ний өдөр тохиролцсон байна. Saldo Finance Oy нь Литва улсад үйл ажиллагаа явуулдаг Saldo Bank-ийн эзэмшигч юм.

Энэхүү хэлцлийг зохицуулагч байгууллагууд зөвшөөрч баталвал 2027 онд бүрэн дуусна гэж хүлээгдэж байна. Хэрэв тус худалдан авалт амжилттай хэрэгжвэл хадгаламжийн дансны үйлчилгээг шинээр нэмэх боломж бүрдэх юм.

Kraken-ий зүгээс хэрэглэгчдийн Биткойн худалдан авахаас өмнөх болон зарж борлуулсны дараах санхүүгийн орон зайд ч байр сууриа эзлэх, банкны үйлчилгээ үзүүлэх зорилго тавьж байна. Гэхдээ крипто салбарын компаниуд ийнхүү банкны салбар руу тэлэх явцад хэрэглэгчдийн мөнгөн хөрөнгийг хэн, хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал анхаарал татаж байна.