Технологийн салбарт цахилгаан сахлын хутгаараа танигдсан Laifen компани өөрийн P3 цувралаа өргөжүүлж, шинэ загвар болох P3-Blade цахилгаан сахлын хутгаа танилцууллаа. Энэхүү шинэ бүтээгдэхүүн нь наймдугаар сарын 3-наас эхлэн 159.99 ам.долларын үнээр худалдаанд гарах юм.

Шинэ загвар нь өмнөх P3 Pro загвараас илүү хөнгөн, авсаархан, аялалд авч явахад тохиромжтой байдлаар бүтээгджээ. Гол онцлог нь Laifen-ийн хөгжүүлсэн хос өндөр хурдны шугаман мотор юм. Энэхүү мотор нь тал бүрдээ 12,000 зүсэлт хийх хүчин чадалтай бөгөөд сахлаа хусах үед мэдрэгддэг чичиргээг багасгаж, илүү цэвэрхэн хусах зориулалттай.

Тус төхөөрөмж нь 0.55 мм-ийн хэт нимгэн тугалган цаас (foil) болон өнцөг бүхий дотоод ирүүдийг ашигладаг тул өтгөн, бүдүүн ширхэгтэй сахлыг ч саадгүй хусах боломжтой. Мөн сахлын толгойн хэсгийг өргөсгөж, 146.2 хэмийн гадаргууг хамрах "ArcBlade" технологийг нэвтрүүлсэн нь өмнөх загваруудаас 54 хувиар илүү өргөн талбайг хамрах боломжийг олгож байна.

Мэдрэмтгий арьстай хэрэглэгчдэд зориулан харшил өгөхгүй, никель ялгаруулалт багатай, чанар сайтай зэвэрдэггүй ган тугалган цаасыг ашиглажээ. Аяллын үеэр сахлын хутга санамсаргүй асахаас сэргийлэх "Travel Mode" горимыг нэмсэн нь батерейг дэмий үрэгдэхээс хамгаалах ач холбогдолтой.

Батерейны хувьд нэг удаа бүрэн цэнэглээд 100 минут тасралтгүй ажиллах хүчин чадалтай. USB-C төрлийн цэнэглэгчтэй бөгөөд ердөө гурван минут цэнэглэхэд долоон минут хусах боломжтой хурдан цэнэглэх горимтой. P3-Blade нь хар, цагаан, цэнхэр, саарал гэсэн дөрвөн өнгөний сонголттойгоор худалдаанд гарна.