Блокчэйн технологийн салбарт томоохон хөрөнгийн шилжилт өрнөж байна. Сүүлийн үеийн мэдээллээр LayerZero сүлжээнээс 7.2 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө Chainlink CCIP (Cross-Chain Interoperability Protocol) рүү шилжсэн болохыг CoinDesk мэдээллээ. Энэхүү шилжилтэд Mantle сүлжээ нэгдснээр үйл явц улам бүр идэвхжиж байна.
Chainlink CCIP нь блокчэйнүүд хоорондын харилцан ажиллах боломжийг бүрдүүлдэг технологи бөгөөд үүнд шилжин орсон төслүүдийн тоонд Kelp болон Lombard багтаж байна. Эдгээр хоёр төсөл тус бүр 1 тэрбум гаруй ам.долларын хөрөнгийг шилжүүлжээ.
Үүнээс гадна Solv Protocol, Virtuals, Re болон Kraken биржийн токенжуулсан хөрөнгүүд мөн Chainlink CCIP-ийн дэд бүтэц рүү шилжсэн байна. Одоогоор эдгээр төслүүд өөрсдийн үйл ажиллагааг уг протокол руу чиглүүлж, хөрөнгөө шилжүүлээд байгаа юм.