League of Legends (LoL) тоглоомын хөгжүүлэгч Riot Games компани сүүлийн Dev Update мэдээллээрээ дамжуулан багийн харилцаа холбооны системдээ томоохон өөрчлөлт оруулахаар болсноо мэдэгдлээ.

Энэхүү шинэчлэлийн хүрээнд дуут чатыг урьдчилан цугласан бүлгээс (premade parties) гадна багийн бүх тоглогчдод хүртээмжтэй болгон өргөжүүлэхээр болсон байна. Ингэснээр тоглогчид зөвхөн бичвэр чат болон дохио (ping) ашиглахаас гадна багийнхантайгаа шууд дуугаараа холбогдон тоглолтоо уялдуулах боломжтой болж магадгүй юм.