Дэлхийд алдартай тоглоом үйлдвэрлэгч Lego компани сансрын уудмыг 35 жилийн турш тандаж буй Хаббл сансрын дурангийн шинэ загварыг бүтээснээ танилцууллаа. Энэхүү шинэ бүтээгдэхүүн нь Lego Icons цувралын нэг хэсэг болох 11382 дугаартай иж бүрдэл юм.

Наймдугаар сарын 1-нээс эхлэн тус компанийн албан ёсны дэлгүүрүүд болон онлайн худалдааны сайтаар дамжуулан 140 ам.долларын үнээр худалдаалагдаж эхэлсэн энэхүү иж бүрдэл нь 1,252 ширхэг эд ангиас бүрддэг. Бэлэн болсон загвар нь ойролцоогоор 38 см буюу 15 инчийн урттай байх бөгөөд өмнө нь гарч байсан Хаббл дурангийн загваруудаас хоёр дахин том хэмжээтэй юм.

Энэхүү шинэ загвар нь Lego-гийн бяцхан дүртэй (minifigure) харьцуулахуйц хэмжээтэйгээр бүтээгдсэнээрээ онцлогтой. Иж бүрдэлд дагалдаж ирэх сансрын нисгэгчийн дүрс нь дурангийн бодит хэмжээг илүү тодотгож өгөх үүрэгтэй ажээ.