Дэлхийд алдартай Lego брэнд нь насанд хүрэгчдэд зориулсан цуглуулгын загваруудаараа танигдсан билээ. Тэгвэл тус брэндийн бүтээсэн "Lego Icons Kingfisher Bird" (загварын дугаар 10331) шувууны загвар удахгүй худалдаанаас гарах гэж байгаатай холбогдуулан Amazon цахим худалдааны платформ дээр үнээ буулгажээ.
Долдугаар сарын 22-ны байдлаар уг бүтээгдэхүүний үнэ 33.99 ам.доллар болж, түүхэн дэх хамгийн доод цэгтээ хүрээд байна. Энэ нь бүтээгдэхүүний үндсэн үнэ болох 49.99 ам.доллараас 16 ам.доллараар хямдарсан гэсэн үг юм.
Нийт 834 ширхэгээс бүрдэх энэхүү Lego иж бүрдэл нь цэнхэр өнгийн Kingfisher шувууг дүрсэлдэг бөгөөд шувууны аманд баригдсан загас болон усны суурьтайгаар хийгдсэнээрээ онцлогтой. Мөн уг загварын толгой болон сарвуу нь хөдөлгөөнтэй тул хүссэн өнцгөөрөө байрлуулж, үзэсгэлэнтэй байдлаар харуулах боломжтой.
Уг бүтээгдэхүүн нь насанд хүрэгчдэд зориулагдсан, угсралтын хувьд илүү нарийн хийцтэй тул гоёл чимэглэлийн зориулалтаар ашиглахад тохиромжтой юм. Хэдийгээр насанд хүрэгчдэд зориулсан боловч тусламжтайгаар ямар ч насны хүн угсрах боломжтой аж.
Lego Icons Kingfisher Bird загвар нь удахгүй худалдаанаас гарах төлөвтэй байгаа тул сонирхогчид энэхүү хямдралыг ашиглан худалдан авах боломжтой байна.