Дэлхийн алдартай тоглоом үйлдвэрлэгч Lego компани үнэнч хэрэглэгчдэдээ зориулсан Lego Insiders Weekend арга хэмжээгээ албан ёсоор эхлүүллээ. Энэхүү урамшуулалт өдөрлөг нь 11 дүгээр сарын 21-нээс 22-ны хооронд үргэлжлэх бөгөөд үнэ төлбөргүй бүртгүүлсэн гишүүд тусгай хямдрал, бэлэг авах боломжтой болж байна.
Lego Insider гишүүнээр элсэхэд ямар нэгэн хураамжгүй бөгөөд хэрэглэгчид нэр, төрсөн он сар өдөр болон и-мэйл хаягаа оруулахад л хангалттай. Шинээр бүртгүүлсэн гишүүд 100 доллароос дээш худалдан авалт хийхдээ INSIDERS10 кодыг ашиглан анхны худалдан авалтдаа 10 хувийн хөнгөлөлт авах боломжтой аж.
Энэхүү арга хэмжээний үеэр цөөнгүй алдартай багцууд хямдарсан байна. Тухайлбал, Nike Air Max 95 x Lego багц 79.99 доллар (20 долларын хэмнэлт), Star Wars The Razor Crest 119.99 доллар (30 долларын хэмнэлт), Pokémon Pikachu and Poké Ball 159.99 доллар (40 долларын хэмнэлт), Back to the Future Time Machine болон FIFA World Cup Official Trophy тус бүр 159.99 доллар (тус бүр 40 долларын хэмнэлт), мөн Lego Ideas Goonies Pirate Ship багц 263.99 доллар (66 долларын хэмнэлт) болж хямдарчээ.
Үүнээс гадна цуглуулагчдад зориулсан loyalty оноог 2-оос 4 дахин үржүүлж олгох урамшуулал зарлагдсан байна. Жишээлбэл, E.T. The Extra Terrestrial, Downton Abbey болон Lego Pokémon Venusaur, Charizard, Blastoise багцуудыг худалдан авахад оноо 4 дахин үржигдэх бол Buddy the Elf, Vincent van Gogh Starry Night, Dragon Ball Shenron & Goku зэрэг багцуудад 2 дахин оноо олгож байна. Мөн 170 доллароос дээш худалдан авалтад Winter Snow Globe, 250 доллароос дээш худалдан авалтад Retro Jukebox бэлгэнд очих юм. Түүнчлэн 11 дүгээр сарын 27-нд худалдаанд гарах гарын үсэгтэй Ideas Godzilla багцыг хожих тэмцээнд оролцох эрх нээгджээ.