Технологийн бүтээгдэхүүний үнэ өсөж буй энэ үед LG брэндийн тоглоомчдод зориулсан 39 инчийн UltraGear evo 5K2K WUHD OLED муруй дэлгэц хямдралтай зарагдаж эхэллээ. Amazon цахим худалдааны платформ дээр уг бүтээгдэхүүнийг 200 ам.долларын хямдралтайгаар 1,599.99 ам.доллароор худалдан авах боломжтой болсон байна. Уг дэлгэцийн үндсэн үнэ нь 1,799.99 ам.доллар юм.
Энэхүү хямдрал нь тус дэлгэцийн түүхэн дэх хамгийн доод үнэд ойртож байгаа тул сонирхож буй хэрэглэгчдийн хувьд боломжийн санал болж байна. 39 инчийн хэмжээтэй, 5K2K (5,120 x 2,160) нягтаршилтай, 1,500R муруйлт бүхий уг дэлгэц нь тоглоомын явцыг илүү бодитой, тод өнгө, нарийн деталь бүхий дүрслэлээр хангахаар бүтээгджээ.
Түүнчлэн, 0.03 мс-ийн хариу үйлдэл үзүүлэх хугацаатай тул тоглоомын явц маш мэдрэмжтэй байна. Мөн "Dual Mode" горимын тусламжтайгаар 5K2K нягтаршил дээр 165Hz, эсвэл Wide Full HD нягтаршил дээр 330Hz-ийн давтамж руу шилжин тоглох боломжтой. Дэлгэцийн гажилт, бүрэлзэлтээс сэргийлэх зорилгоор уг бүтээгдэхүүн нь NVIDIA G-SYNC болон AMD FreeSync Premium Pro технологитой нийцтэй юм.
Одоогоор уг хямдрал нь "хязгаарлагдмал хугацаатай санал" гэж тэмдэглэгдсэн байгаа тул сонирхож буй хүмүүс яарах хэрэгтэй байна.