League of Legends Esports-ийн 2-р түвшний (Tier 2) багууд анх удаа олон улсын тавцанд гарч, бусад бүс нутгийн багуудтай өрсөлдөх боломжтой боллоо.
Riot Games болон TJ Sports хамтран World Star Challengers Invitational (WSCI) 2026 нэртэй шинэ олон улсын тэмцээнийг албан ёсоор зарласан байна. Энэхүү тэмцээн нь энэ оны 9-р сард болох бөгөөд Ази, Европ болон Америк тивийн нийт 16 багийг нэгэн тайзнаа цуглуулах юм.
Өмнө нь 2-р түвшний багуудын тэмцээнүүд зөвхөн тус тусын бүс нутгийн хүрээнд хязгаарлагдаж ирсэн түүхтэй бөгөөд ийнхүү олон улсын хэмжээнд нэгдсэн тэмцээн зохиогдож буй нь тус түвшний хувьд анхны тохиолдол болж байна.