Технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Lovable компани өөрийн зах зээлийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж, 13.2 тэрбум ам.долларт хүргэхээр хэлэлцээ хийж байгаа талаар мэдээлэл гарлаа.

Sifted сайтын мэдээлснээр, тус компани 300 сая ам.долларын хөрөнгө оруулалтын шинэ шатны санхүүжилт татахаар төлөвлөж байгаа аж. Энэхүү хөрөнгө оруулалтын ажиллагааг Menlo Ventures компани удирдан явуулах төлөвтэй байна.

Одоогоор хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд санхүүжилтийн дэлгэрэнгүй нөхцөлүүд болон үр дүнгийн талаарх албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна.