Залуу үеийнхний дунд эрчимтэй тархаж буй инди поп урсгалын төлөөлөл болсон Lowertown хамтлаг өнгөрсөн хугацаанд багагүй амжилт олсон билээ. Анх Атланта хотод байгуулагдаж, дараа нь Нью-Йорк руу нүүсэн энэ дуэт нь Olivia Osby болон Avsha Weinberg нараас бүрддэг.

Тэдний хувьд Dirty Hit студитэй хамтран ажиллаж байсан нь томоохон дэмжлэг болсон ч, өөрсдийн хөгжмийн хэв маяг, уран бүтээлч байдлаа илүүтэй хөгжүүлэхийн тулд тус студитэй хамтран ажиллахаа зогсоосон байна. Тэдний шинэ цомог болох "Ugly Duckling Union" нь яг одоо бие даан уран бүтээлээ туурвиж буй Lowertown-ы хувьд маш том алхам болох юм.

Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэд студитэй хамтран ажиллахаа больсон нь тэдний хувьд маш чухал шийдвэр байсан гэдгийг онцолжээ. Энэ нь тэдэнд илүү эрх чөлөөтэй, өөрсдийн дуртай хөгжмөө туурвих боломжийг олгосон гэнэ. Мөн тэдний хувьд хамгийн чухал зүйл бол найз нөхөд хэвээр үлдэж, хамтдаа хөгжмөө бүтээх явдал гэдгийг онцолсон байна.

Lowertown-ы шинэ цомог нь тэдний өмнөх уран бүтээлүүдээс илүү өөрсдийн гэсэн өнгө аястай, илүү гүн гүнзгий агуулгатай байх болно гэдэгт итгэлтэй байна. Залуу уран бүтээлчид хэрхэн өөрсдийн замаар замнаж, бие даан хөгжиж болохын тод жишээ болж байгаа Lowertown-д амжилт хүсье!