Apple компанийн Mac компьютерт зориулагдсан хортой програм шинээр илэрснийг мэргэжилтнүүд анхаарууллаа. Энэхүү хортой программыг PamStealer хэмээн нэрлэж байгаа бөгөөд энэ нь нээлттэй эх бүхий Maccy хэмээх алдартай clipboard менежерийн (хуулсан зүйлсийг хадгалдаг програм) дүр эсгэн ажилладаг байна.
Халдлага үйлдэгчид уг хуурамч программыг ашиглан хэрэглэгчийн нууц үг болон бусад чухал мэдээллийг хулгайлах зорилго тавьжээ. Maccy нь хэрэглэгчдийн clipboard буюу түр санах ойд хадгалагдсан мэдээллийг удирдахад тусалдаг хэрэгсэл бөгөөд гэмт этгээдүүд үүнийг дуурайлган хийх замаар хэрэглэгчдийг төөрөгдүүлж, хортой программыг суулгуулахыг оролдож байна.
Одоогоор уг хортой программ нь хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлах чиглэлээр ажиллаж байгаа тул Mac хэрэглэгчид татаж авч буй аппликейшн болон программ хангамжийн эх сурвалждаа анхааралтай хандахыг сануулж байна.