Хөрөнгийн зах зээлийн шинжээчид болон хөрөнгө оруулагчдын дунд түгээмэл хэрэглэгддэг “Magnificent Seven” буюу АНУ-ын технологийн салбарын хамгийн нөлөө бүхий долоон компанийг нэрлэдэг нэршил өнөөдөр ач холбогдлоо алдаж байна гэж Citi банкны шинжээчид үзэж байна.

Энэхүү бүлэглэлд багтдаг компаниуд нь энэ онд нийт зах зээлийн өсөлтөөс доогуур үзүүлэлттэй байгаа нь анхаарал татаж байгаа юм. Гэвч Citi-гийн шинжээчдийн зүгээс эдгээр долоон компанийг нэг бүлэг болгон авч үзэх нь өөрөө утгагүй зүйл болсон гэж дүгнэжээ.

Тэдний үзэж буйгаар зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөж, эдгээр компанийг нэгэн цул мэтээр хэлэлцэх нь хөрөнгийн зах зээлийн бодит дүр зургийг харуулахад төдийлөн дөхөмтэй бус болсон байна. Иймд хөрөнгө оруулалтын шинжилгээний явцад энэхүү нэршлийг ашиглахаа зогсоох цаг нь болсон гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.