Тоглоом хөгжүүлэгч NetEase Games компани Marvel Rivals тоглоомынхоо дараагийн шинэчлэлтийг зарлалаа. Тоглоомын 10-р улирал болох "Butcher’s Blasphemy"-д Gorr the God Butcher дүр албан ёсоор нэгдэхээр болжээ.
Энэхүү шинэ дүр нь Duelist ангилалд багтаж байгаа бөгөөд All-Black, the Necrosword зэвсгээ ашиглан тулааны талбарт цоо шинэ, догшин тоглолтын хэв маягийг авчрах аж.
Marvel Rivals-ийн 10-р улирал 9 дүгээр сарын 11-нд эхлэхээр товлогдсон байна. Gorr дүрээс гадна энэ улирлын хүрээнд God Quarry нэртэй шинэ газрын зураг, төрөл бүрийн эвентүүд болон шинэ хувцас (costumes) зэрэг олон шинэ агуулгууд тоглогчдод хүрэх юм.