Marvel Rivals тоглоомын 10-р улирал эхэлж байгаатай холбогдуулан түүнийг хөгжүүлэгч NetEase компани тоглогчдын сахилга баттай холбоотой шийтгэлийн системдээ өөрчлөлт оруулж байгаагаа зарлалаа.
Шинэ системийн хүрээнд тоглолтын дундуур идэвхгүй болох, санаатайгаар ялагдах үйлдэл гаргах буюу багаа хорлох, мөн тоглолтыг дундаас нь бүрмөсөн орхин гардаг тоглогчдод оноох шийтгэлийг илүү чангаруулахаар болжээ.
Өнгөрсөн арван улирлын турш тус тоглоомыг тоглосон хэн бүхэн чат болон дуут сувгаар бусдыгаа шүүмжлэн гомдоллож, эцэст нь өөрийн чадваруудаа зориуд дэмий үрэх эсвэл зүгээр л тоглохоо болих зэргээр багаа хохироодог тоглогчидтой таарч байсан туршлагатай билээ.