Marvel Rivals тоглоомын шүтэн бишрэгчдэд зориулсан шинэ мэдээлэл ирлээ. Тус тоглоомд Джубили (Jubilee) хэмээх шинэ дүр нэмэгдэж байгаа бөгөөд түүнийг Strategist ангилалд багтаасан байна.

Тоглоомын хөгжүүлэгчдийн зүгээс Джубилийн Ultimate буюу тусгай чадвар, passives буюу идэвхгүй чадвар, мөн бусад дүртэй хоршин ажиллах Team-Ups чадваруудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцууллаа. Энэхүү дүр нь тоглоомын явцад хэрхэн нөлөөлөх, стратегийн хувьд ямар боломжуудыг нээж өгөх талаар сонирхогчид анхаарлаа хандуулж байна.