Marvel Rivals тоглоомын хөгжүүлэгчид 9.5 хувилбарын хүрээнд хийгдэх тэнцвэржүүлэлтийн шинэчлэлтийг танилцууллаа. Энэхүү шинэчлэлт нь наймдугаар сарын 7-нд гарах бөгөөд тоглоомын бүх гурван дүрийн ангилалд хамаарах баатруудад нөлөөлөх юм.
Нийт 18 баатар болон тэдний Team-Up буюу хамтарсан ур чадваруудад өөрчлөлт орох ажээ. Шинэчлэлтийн хүрээнд тодорхой баатруудын хүчин чадлыг нэмэгдүүлэх (buffs), цөөн хэдэн баатрыг сулруулах (nerfs) болон ерөнхий тохиргоог сайжруулах зэрэг олон төрлийн өөрчлөлтүүд хийгдэнэ.
Тоглогчид наймдугаар сарын 7-ноос эхлэн эдгээр тэнцвэржүүлэлтийн өөрчлөлтүүдийг тоглоом дотор мэдрэх боломжтой болно.