Marvel Rivals тоглоомын албан ёсны цахим спортын тэмцээн болох Marvel Rivals Ignite 2026 улирал эхлэхэд бэлэн боллоо. Энэхүү тэмцээнийг зохион байгуулагч NetEase Games компани энэ жил тэмцээний экосистемийг сайжруулах хүрээнд бүс нутгийн хуваарилалт болон багуудын бүрэлдэхүүнд хэд хэдэн шинэчлэл хийсэн байна.
2026 оны улирлын хамгийн гол өөрчлөлт нь Esports Partner Teams Program буюу цахим спортын түнш багуудын хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрт Америк, EMEA (Европ, Ойрхи Дорнод, Африк), болон Номхон далайн бүс нутгийн багууд хамрагдаж байна. Түнш багууд нь дээд түвшний тэмцээнүүдэд оролцох баталгаат эрхтэй болохоос гадна брэнд хөгжүүлэлт, маркетингийн дэмжлэг авах юм.
Түүнчлэн, эдгээр багууд тоглоом доторх багийн онцлог бүхий контентууд, тухайлбал Team Bundles буюу багийн багц бүтээгдэхүүнээс олох орлогоос хувь хүртэх боломжтой болж байна. Мөн түнш багууд Marvel Rivals-ийн хөгжүүлэгчидтэй шууд хамтран ажиллаж, тэмцээний формат болон тоглоомын ирээдүйн төлөвлөгөөний талаарх мэдээллийг бусдаас түрүүлж авах эрхтэй болж байгаа нь тэмцээний өрсөлдөөнийг улам бүр сонирхолтой болгож байна.