Marvel Rivals тоглоомыг хөгжүүлэгчид 9.0 улирлын төлөвлөгөөгөө танилцууллаа. Энэхүү шинэчлэлтээр тоглоомд олон сонирхолтой зүйлс нэмэгдэхээр төлөвлөгдөж байна.

Тодруулбал, тоглогчид шинэ баатар, цоо шинэ газрын зураг, төрөл бүрийн арга хэмжээ болон баатруудын шинэ хувцас хэрэглэлүүдтэй танилцах боломжтой болно. Тоглоомын ертөнцөд томоохон өөрчлөлтүүдийг авчрах энэхүү шинэчлэлтийн талаарх мэдээлэл нь "Fireworks everywhere" буюу бүх зүйлс ёслолын буудлага мэт өрнөх болно гэсэн сэтгэгдлийг төрүүлж байна.