Marvel Rivals тоглоомын хөгжүүлэгч NetEase Games компани Storm баатрын удахгүй гарах Sacred Skies арьсыг үнэ төлбөргүйгээр Legendary зэрэглэл рүү ахиулж, шинэ хөдөлгөөний анимэшн болон эффектүүд нэмэхээр болсноо зарлалаа.

Marvel Rivals-ийн зуны сэдэвтэй шинэ арьсны багцад Storm баатар нь Epic зэрэглэлийн Sacred Skies арьсыг авсан байна. Ингэснээр тэрээр шинээр гарч буй арьсны цуглуулга дундаас Legendary зэрэглэлийн зуны арьсгүй үлдсэн цорын ганц дүр болсон юм.

Энэхүү шийдвэр нь тоглоомын хамт олны дунд ихээхэн шүүмжлэл, дургүйцлийг дагуулаад байв. Харин NetEase Games компани тоглогчдын гаргасан уг эсэргүүцлийг хүлээн авч, наймдугаар сарын 13-ны өдөр тус арьсыг үнэ төлбөргүйгээр Legendary зэрэглэл рүү ахиулж сайжруулахаа амласан байна.