Marvel компани New York Comic Con арга хэмжээний үеэр өөрсдийн шинэ бүтээл болох “VisionQuest” цувралын эхний ангийг үзэгчдэд гэнэтийн байдлаар толилууллаа. Энэхүү бүтээл нь “WandaVision” болон “Agatha All Along” цувралуудаар эхэлсэн гурамсан бүтээлийн төгсгөл болж байгаа юм.
Цувралын гол дүрд жүжигчин Пол Беттанигийн бүтээсэн Вишн эргэн ирж байгаа боловч энэ нь өмнөх кинонуудад гардаг анхны Вишн биш юм. “WandaVision” цувралын төгсгөлд S.W.O.R.D. байгууллагын зэвсэг болгон дахин бүтээсэн Вишн нь өөрийн бүх дурсамжийг эргүүлэн олж авсныхаа дараа хяналтаас гарч (went rogue) явсан билээ. Шинэ цуврал нь “WandaVision”-оос хэдэн жилийн дараа өрнөх бөгөөд Вишний өөрийн мөн чанар, хэн болохоо олох гэсэн дотоод зөрчлийг түлхүү харуулах аж.
Шинэ цувралын үйл явдалд Вишн хүний дүрд хувиран Эдинбург хотын нэгэн уушийн газарт ажиллаж, хүмүүсийн амьдралыг ойлгохыг хичээж буйгаар гарна. Мөн тэрээр өөрийн тархи дахь төсөөллийн ордондоо Marvel-ийн ертөнцийн бусад хиймэл оюун ухаануудыг хүний дүрээр байршуулжээ. Тухайлбал, J.A.R.V.I.S. нь түүний хамгаалагч ба үйлчлэгч, F.R.I.D.A.Y. нь нийгэмших зөвлөх, харин E.D.I.T.H. нь хэрхэн хөгжилдөхийг зааж өгөх үүрэгтэй байх юм. Түүнчлэн цувралд Альтрон дүр эргэн ирж байгаа нь Mashable-ийн онцолсноор тун амжилттай бөгөөд хөгжилтэй өнгө аястай байжээ.