Dot Esports-ийн мэдээлснээр Marvel’s Wolverine тоглоомд гол дүр Логанд зориулсан маш олон төрлийн өмсгөл багтжээ. Эдгээр хувцас хэрэглэлд комик ном, хүүхэлдэйн кино, бүрэн хэмжээний кинонуудаас сэдэвлэсэн болон тоглоом хөгжүүлэгч Insomniac-ийн цоо шинэ өмсгөлүүд багтаж байна.

Өмсгөлүүдийн дийлэнхийг тоглоомын үйл явдлыг ахиулах замаар нээх боломжтой аж. Ингэхдээ бүлэг эхлэх үед өмсгөлийг шууд авах эсвэл тухайн бүлэг эхэлснээр тэдгээрийг урлах (craft) сонголт нээгддэг байна.

Өмсгөл урлахад тусгай материал (Materials) шаардагдах бөгөөд тэдгээрийг цэнхэр өнгөөр гэрэлтэх хайрцгуудаас (Material Crates) цуглуулах боломжтой. Хайрцаг бүрээс 50 нэгж материал гарах ба ихэнх өмсгөлийг урлахад 75-аас 300 хүртэлх материал шаардагддаг байна.