Видео тоглоом хөгжүүлэгч Insomniac Games компани Marvel’s Wolverine тоглоом дээрх гол дүр Логаны үнэр мөшгих цэнхэр мөрийн (Scent Trail) харагдах байдлыг багасгажээ.

Уг тоглоомд Логан үнэр мөшгих болон даалгаврын байршлыг олоход зориулагдсан тусгай эффектүүд ашиглагддаг байна. Гэвч уг цэнхэр өнгөөр гэрэлтэх мөр нь хачин харагдаж байсан тул тоглогчдын зүгээс ихээхэн шүүмжлэл, элэглэлд өртөж, тэд түүнийг "унгас" хэмээн хочилж байжээ.

Энэхүү шүүмжлэлийн дараа буюу 9 дүгээр сарын 19-нд гарсан v1.001.005 хувилбарын шинэчлэлтээр үнэр мөшгих эффект болон дуу чимээ мэдрэх (Audio Sense) заагчуудыг илүү бүдэг, бага харагддаг болгон өөрчилсөн байна.