Тоглоом хөгжүүлэгч алдартай Insomniac Games компани өөрсдийн бүтээж буй дараагийн томоохон төсөл болох Marvel’s Wolverine тоглоомын техникийн үзүүлэлтийн талаарх мэдээллийг хуваалцлаа. Тус тоглоом нь суурь PS5 консолын Performance Mode буюу бүтээмжийн горимд секундэд 60 фрейм (60FPS) хурдтай ажиллах бөгөөд энэ үед гэрэл сүүдрийн бодит тусгал үзүүлдэг ray tracing технологи нь автоматаар идэвхжсэн байх ажээ.
Энэхүү мэдээлэл нь наймдугаар сарын 13-ны өдөр цацагдсан тоглоомыг урьдчилан туршиж үзсэн тойм болон IGN сайтад өгсөн ярилцлагын үеэр тодорхой болсон байна. Хөгжүүлэгчдийн зүгээс уг тоглоомыг анхнаас нь хэрэглэгчдэд илүү жигд, мэдрэмжтэй тулааныг мэдрүүлэх зорилготойгоор бүтээж байгааг онцолжээ.