Технологийн аварга Meta компани хиймэл оюун ухаанд суурилсан зураг боловсруулах шинэ хэрэгслийг танилцууллаа. Гэвч энэхүү шинэ боломж нь хэрэглэгчдийн дунд болгоомжлол төрүүлээд байна. CNET сайтын мэдээлснээр, тус хэрэгслийг ашиглан бусдын Инстаграм хуудсан дахь зургийг ашиглан хуурамч дүрслэл (deepfake) үүсгэх боломжтой байгаа нь туршилтаар батлагджээ.

Энэхүү технологи нь хэрэглэгчдийн хувийн нууц болон аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй тул Инстаграм хэрэглэгчид хиймэл оюуны тохиргоог яаралтай шалгаж, шаардлагатай бол уг функцийг идэвхгүй болгохыг зөвлөж байна. Meta-ийн энэхүү шинэ хэрэгсэл нь хэрхэн ажиллаж байгаа болон түүнийг хэрхэн хязгаарлах талаарх мэдээлэл нь хэрэглэгчдийн анхаарлын төвд байна.