Хиймэл оюун ухааны салбарт өөрийн байр сууриа бэхжүүлэхээр тэмцэж буй Meta компани стратегидаа ээлжит шинэчлэлтийг хийж, цаашид нээлттэй жинтэй (open-weight) том хэлний загварууд дээр голлон анхаарахаар төлөвлөж байгаагаа зарлалаа.
Энэхүү шинэчлэлийн хүрээнд тус компани Muse Glimmer нэртэй нээлттэй загварыг гаргаснаа зарласан бөгөөд илүү хүчирхэг загвар болох Muse Spark 1.2-ынхоо жинг (weights) ирэх цөөн хэдэн долоо хоногийн хугацаанд нээлттэй болгохоо амласан байна.
Үүнтэй зэрэгцэн Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг хиймэл оюун ухааны систем болон засаглалын талаарх компанийн цаашдын баримтлах чиг хандлага, философийг тодорхойлсон 6000 гаруй үгтэй эссэ нийтэлжээ. Энэхүү эссэ нь өөрийн өмчлөлийн хаалттай загваруудыг хөгжүүлдэг OpenAI болон Anthropic зэрэг компаниудаас Meta-г ялгаруулж харуулах зорилготой аж.
Дээрх өрсөлдөгч компаниуд нь Хятадын лабораториудын хөгжүүлсэн нээлттэй жинтэй загварууд болон бэлэн загварыг ашиглан шинэ загвар сургах үйл явц болох "дистилляци"-тай өрсөлдөхөд тусламж хүсэж, АНУ-ын засгийн газарт лобби хийж байгаа юм.