Технологийн салбарын томоохон төлөөлөгч Meta компани өөрийн бүтээгдэхүүн болох AI нүдний шилний зарим функцийг ашиглахад хязгаарлалт тогтоож эхэллээ.
Тодруулбал, хэрэглэгчийн ярилцаж буй хүний яриаг илүү тод сонсоход тусалдаг "яриаг тодруулах" (conversation focus) функцийг ашиглах хугацааг хязгаарласан байна. Энэхүү өөрчлөлтийн дагуу үнэгүй хэрэглэгчид сард ердөө гурван цаг л тус функцийг ашиглах боломжтой болох юм.
Хамгийн анхаарал татаж буй зүйл нь уг хязгаарлалт зөвхөн үнэгүй хэрэглэгчдэд хамаатай бус, харин 20 ам.долларын төлбөр төлж, захиалга хийсэн хэрэглэгчдэд ч мөн адил үйлчилж байгаа явдал юм. Meta компанийн зүгээс уг функцийг ашиглах хугацааг ийнхүү хязгаарласан нь хэрэглэгчдийн дунд хүлээлт үүсгээд байна.