Meta компани Facebook Marketplace-ийн идэвхтэй хэрэглэгчид буюу худалдагчдад зориулсан Seller нэртэй бие даасан аппликейшныг албан ёсоор танилцууллаа. Өмнө нь Facebook-ийн нэг хэсэг байсан энэхүү үйлчилгээг одоо тусгай аппликейшн хэлбэрээр ашиглах боломжтой болж байна.
Худалдагчдад зориулсан шинэ боломжууд
Шинэ аппликейшн нь худалдагчдад бараа бүтээгдэхүүнээ бүртгэх, одоо байгаа зар болон зарын аналитикийг удирдах, худалдан авагчдаас ирсэн зурваст хариулах зэрэг цогц хэрэгслүүдийг санал болгож байна. Үүнээс гадна, хийн оюун ухаан (AI) ашиглан ухаалаг гар утсаараа бараагаа дүрс бичлэгээр скан хийж, зарын дэлгэрэнгүй мэдээллийг автоматаар бөглөх боломжийг нэвтрүүлжээ. Энэхүү аппликейшн нь үнэ төлбөргүй бөгөөд хэрэглэгчид өөрийн Facebook хаягаараа нэвтрэн орох боломжтой.
Facebook-ийн шинэ чиг хандлага
Facebook-ийн тэргүүн Том Аллисоны тайлбарласнаар, уг аппликейшн нь контент бүтээгчдэд зориулсан видео засварлах хэрэгсэлтэй адил үүрэг гүйцэтгэх юм. Meta компани нь сүүлийн үед Facebook-ийн идэвхтэй хэрэглэгчид, тухайлбал Marketplace-ийн худалдагчид болон групп админуудад зориулсан тусгай бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэхэд анхаарч байна. Тухайлбал, тавдугаар сард групп админуудад зориулсан Forum нэртэй аппликейшныг мөн гаргаж байсан билээ.
Одоогийн байдлаар Facebook Marketplace-ийн платформ дээр сар бүр 420 сая гаруй бараа бүтээгдэхүүн бүртгэгддэг бөгөөд Facebook ашигладаг залуучуудын гуравны нэг нь Marketplace-ийг тогтмол ашигладаг гэсэн тоо баримт байна.