Фэйсбүүк, Инстаграм зэрэг платформуудыг эзэмшдэг технологийн аварга Meta компани ажилтнуудынхаа мэдээллийг хянах маргаантай хөтөлбөрөө зогсоосон байна.

Тус компани нь ажилтнуудынхаа мэдээллийг цуглуулж, өөрийн хиймэл оюун ухааныг сургах, хөгжүүлэх зорилготой байсан юм. Гэвч ажилтнуудын эмзэг мэдээлэл задарсан гэх мэдээлэл гарсны дараа тус компани уг үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргажээ.