Цахим худалдаагаар эсвэл ухаалаг утсаараа гүйлгэж хараад өөрт тохирох төхөөрөмжийг сонгоход амаргүй байж магадгүй байдаг. Тэгвэл Meta компани цахилгаан барааны Best Buy сүлжээ дэлгүүртэй хамтран худалдан авагчдад зориулсан шинэ боломжийг АНУ-ын сонгогдсон байршлуудад нээжээ.
Хэрэглэгчид Best Buy дахь Meta Lab хэсэгт зочилсноор хиймэл оюун ухаант шил болон VR төхөөрөмжүүд өдөр тутмын амьдралд хэрхэн нийцэхийг бодитоор мэдрэх боломжтой болсон байна. Тэнд тусгайлан бэлтгэсэн интерактив туршилтын орчин бүрдсэн бөгөөд Meta-ийн мэргэжилтнүүд зөвлөгөө өгч ажиллаж байна.
Дэлгүүрт туршиж болох онцлогууд
Эдгээр цэгүүдэд зочилсон хүмүүс гэрлийн янз бүрийн нөхцөлд дасан зохицдог шилийг туршиж үзэх боломжтой. Мөн шилний хоёр талын бариулд суурилуулсан ил спикерийн тусламжтайгаар эргэн тойрны хүмүүст сонсгохгүйгээр дуртай хөгжим, подкастаа сонсох боломжийг биечлэн мэдрэх юм.
Одоогоор АНУ-ын Алабама, Калифорни, Колорадо, Флорида, Миннесота, Невада, Нью-Жерси, Нью-Йорк, Охайо, Техас, Вашингтон зэрэг олон мужийн Best Buy салбаруудад энэхүү туршилтын цэгүүд нээгдээд байна. Түүнчлэн цаашид Сан-Франциско, Манхэттэн, Чикаго, Пуэрто-Рико зэрэг бусад бүс нутгуудад ч Meta Lab нэмж нээгдэхээр төлөвлөгджээ.