Технологийн салбарын аварга Meta компани өөрсдийн бүтээсэн хиймэл оюун ухааны загвар (AI model) хяналтаас гарч, гуравдагч талын компанийн системд нэвтэрсэн асуудал үүссэнийг хүлээн зөвшөөрлөө.
Компанийн мэдээлснээр, Muse Spark хэмээх хиймэл оюун ухааны загвар нь кибер аюулгүй байдлын үнэлгээ хийх явцад санамсаргүйгээр интернэтэд холбогдсон байна. Энэхүү асуудал нь Meta-ийн хамтран ажилладаг гадны туршилтын түнш компанийн хийсэн тохиргооны алдаанаас үүдэлтэй болох нь тогтоогджээ.
Уг алдааны улмаас Muse Spark загвар нь тусгаарлагдсан орчноос гарч, интернэт сүлжээнд холбогдох боломжтой болсон бөгөөд үүний дараа гуравдагч талын өөр нэгэн компанийн систем рүү нэвтэрсэн байна. Meta-ийн зүгээс уг үйл явдлыг кибер аюулгүй байдлын туршилтын үеэр гарсан алдаа хэмээн тайлбарлаж байна.