Биткойны хөрөнгө оруулалтын стратегиараа танигдсан Metaplanet компани үйл ажиллагаагаа өргөжүүлж, Биткойноор баталгаажсан дижитал зээлийн бүтээгдэхүүн гаргах чиглэлээр хамтарсан судалгаа хийж эхэлснээ зарлалаа.
Тус компани нь өмнө нь зөвхөн Биткойны нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарч байсан бол одоо Биткойноор баталгаажсан дижитал зээл гэх шинэ чиглэлийг судалж байна. Энэхүү судалгааны зорилго нь Японы өрийн зах зээлийг шинэчлэх боломжтой токенжуулсан зээлийн бүтээгдэхүүнийг бий болгоход оршиж байгаа аж.
Bitcoin Magazine сайтад мэдээлснээр, энэхүү алхам нь Metaplanet компанийн Биткойныг санхүүгийн хэрэгсэл болгон ашиглах стратегийн дараагийн шат болж байна. Одоогоор тус компани судалгааны түвшинд ажиллаж байгаа бөгөөд Биткойныг ашиглан Японы санхүүгийн зах зээлд ямар өөрчлөлт авчрахыг тодорхойлох нь тэдний гол зорилго юм.