Бизнес болон технологийн салбарт Bitcoin-ийг гол хөрөнгө оруулалт болгон ашигладгаараа алдартай MicroStrategy компани шинэ санхүүгийн алхам хийлээ. Тус компани энэ удаад нийт 467 сая долларын бэлэн мөнгийг шинээр татан төвлөрүүлсэн байна.

Энэхүү хөрөнгийг компанийн энгийн хувьцааг зах зээлд борлуулах замаар босгосон гэдгийг эх сурвалж мэдээллээ. Ийнхүү шинээр хөрөнгө татан төвлөрүүлснээр тус компанийн ам долларын нөөц (USD Reserve) 3 тэрбум долларт хүрчээ.

Компанийн удирдлага болох Michael Saylor-ын зүгээс энэ удаагийн санхүүгийн үйл ажиллагааны хүрээнд Bitcoin-ийн эзэмшилдээ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй гэдгээ мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, компанийн Bitcoin-ийн хэмжээ хэвээр үлдлээ.