Дэлхийн технологийн салбарын аварга Microsoft компани өөрийн эзэмшлийн тоглоом хөгжүүлэгч алдартай студиуд болох Bethesda болон id Software-д ажиллагсдынхаа тоог эрс бууруулж байгаа тухай мэдээлэл гарлаа.

Энэхүү цомхотгол нь тус студиудын зарим багт маш хүчтэй нөлөөлж байгаа бөгөөд ажиллагсдын 50 хүртэлх хувь нь ажлаасаа халагдах эрсдэлтэй тулгарчээ. Bethesda бол "The Elder Scrolls", "Fallout" зэрэг дэлхийд алдартай тоглоомуудыг бүтээгч компани бол id Software нь "DOOM" зэрэг тоглоомоороо салбартаа танигдсан нэр хүндтэй студиуд юм.

Одоогоор мэдээлэгдээд буй цомхотгол нь эхлэл төдий байж болзошгүй бөгөөд цаашид илүү олон хүн цомхотголд өртөж болзошгүй байгааг эх сурвалжууд онцолж байна. Microsoft-ын зүгээс хийж буй энэхүү бүтцийн өөрчлөлт нь тоглоомын салбарт хэрхэн нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байна.