Технологийн салбарын аварга Microsoft компани бүтцийн өөрчлөлт хийх хүрээнд нийт 4,800 ажлын байрыг цомхотгохоо зарлалаа. Үүний дотор тоглоомын салбарын алдартай брэнд болох Xbox-ын 1,600 ажилтан өнөөдөр ажлаасаа чөлөөлөгдөж байна.
Xbox-ын Гүйцэтгэх захирал Аша Шарма ажилтнууддаа илгээсэн цахим шуудангаараа энэхүү шийдвэрийг "Xbox-ын түүхэн дэх хамгийн томоохон бүтцийн өөрчлөлт" хэмээн тодорхойлжээ. Өнгөрсөн сард тус салбарт томоохон цомхотгол хийх гэж буй тухай яриа гарч байсан нь ийнхүү албажлаа.
Аша Шарма 2027 оны долоодугаар сар буюу санхүүгийн жил дуустал нийт 3,200 ажлын байрыг цомхотгох хүндхэн шийдвэрийг гаргаснаа мэдэгдсэн байна. Үүнд өнөөдөр хийгдэж буй 1,600 цомхотгол багтаж байгаа юм. Мөн Microsoft-ын нийт 4,800 ажлын байрны цомхотголын үлдсэн 1,600 нь Xbox салбараас гадуурх өөр чиглэлд хийгдэж байгаа ажээ.