Технологийн томоохон компани болох Microsoft тоглогчдод сурталчилгаа үзсэнийх нь хариуд тоглоомын нэмэлт хугацаа олгох боломжтой системийг тодорхойлсон патентын мэдүүлэг гаргасан байна.

Энэхүү технологи нь тоглогчийн тухайн үеийн тоглолтын явц, туршлагыг бүрэн тасалдуулахгүйгээр сурталчилгааг хэзээ харуулах вэ гэдгийг шийдвэрлэх зориулалттай аж.

Уг патентын мэдүүлгийг Microsoft Technology Licensing, LLC компаниас гаргасан бөгөөд "Contextually Aware Management of Interactive Software Application Access" нэртэйгээр бүртгүүлжээ. Тус мэдүүлгийг АНУ-ын Патент, барааны тэмдгийн газраас (USPTO) 2026 оны 9-р сарын 3-нд нийтэлсэн байна.