Програм хангамжийг сар эсвэл жилээр захиалж ашиглах нь түр зуурын хэрэглээнд тохиромжтой байдаг бол Word, Excel, PowerPoint зэрэг байнга хэрэглэгддэг программуудыг бүрмөсөн худалдаж авах нь илүү ашигтай сонголт болдог. Тэгвэл одоо Microsoft Office Home & Business for Mac 2021 багцын насан туршийн лицензийг ердийн 219 ам.долларын үнээс хямдруулан 42.97 ам.доллароор худалдан авах боломжтой болжээ.
Энэхүү үнэ нь Microsoft 365 багцын ганц жилийн төлбөрийн хагаст ч хүрэхгүй дүн бөгөөд хэрэглэгчид 176.03 ам.доллар хэмнэх боломжтой юм. Энэхүү лицензийн тусламжтайгаар нэг төхөөрөмж дээр бүрэн хэмжээний Office багцыг суулган, сар бүрийн төлбөр сунгалт эсвэл үнийн өсөлтөд санаа зовохгүйгээр гэртээ болон ажил дээрээ насан туршдаа ашиглаж болно.
Уг лицензэд өдөр тутмын хэрэглээний гол программууд болох Word, Excel, PowerPoint, Outlook, Teams болон OneNote багтжээ. Эдгээр нь бүгд суурин компьютерын бүрэн хувилбар тул үнэгүй эсвэл вэбэд суурилсан хувилбаруудаас ялгаатай нь бүх боломж, функцуудыг бүрэн ашиглах давуу талтай.
Худалдан авалт хийсний дараа лицензийн код болон татах холбоос шууд ирэх бөгөөд Microsoft-оос насан туршийн хэрэглэгчийн дэмжлэг, тусламжийг хамтад нь үзүүлж байна. Энэхүү хямдрал нь 8-р сарын 23-ны 23:59 цаг (PT) хүртэл үргэлжлэх ажээ.