Технологийн салбарын аварга Microsoft компани Windows 10 үйлдлийн системийн өргөтгөсөн шинэчлэлийн хөтөлбөрийг дахин нэг жилээр сунгаж байгаагаа зарлалаа. Энэхүү үйлдлийн систем нь тус компанийн өмнөх хувилбар бөгөөд одоог хүртэл хэрэглэгчдийн дунд өргөн ашиглагдсаар байна.

Одоогоор дэлхий даяар ашиглагдаж буй хувийн компьютеруудын дөрөвний нэг нь Windows 10 үйлдлийн системийг ашиглаж байгаа ажээ. Хэдийгээр шинэ хувилбарууд гарсан ч хэрэглэгчдийн томоохон хэсэг нь хуучин хувилбар дээрээ хэвээр байгаа нь Microsoft-ыг ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна.