Minecraft тоглоомын ертөнцөөр аялсан киноны үргэлжлэл болох “Squared” кино удахгүй нээлтээ хийх гэж байна. Энэхүү кино нь анхны Minecraft киноны амжилтыг бататгаж, тоглоомын фенүүдийг улам бүр гайхшруулах төлөвтэй байна.
NME-ийн мэдээлснээр киноны багийнхан киноны үйл явдлыг тоглоомын түүхэнд гүнзгий нэвтрүүлж, үзэгчдэд урьд өмнө нь харж байгаагүй шинэ зүйлсийг үзүүлэхээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн BTS-ээс шинэхэн бичлэг цацагдсан бөгөөд уг бичлэгт Кирстен Данстын (Kirsten Dunst) Алекс болон Мэтт Берригийн (Matt Berry) тоглосон дүрүүдийг анх удаа харуулсан байна. Кирстен Данст бол Америкийн жүжигчин бөгөөд “Spiderman” кинонд бүтээсэн дүрээрээ олонд танигдсан билээ.
“Squared” кино нь Minecraft-ын ертөнцийг илүү өргөн хүрээнд харуулах зорилготой бөгөөд тоглоомын фенүүдийн дунд маш их хүлээлт үүсгээд байна. Киноны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид та бүхэндээ цаг тухайд нь хүргэх болно.