Европын холбоо АНУ болон Хятад улстай хиймэл оюуны өрсөлдөөнд эн зэрэгцэн үлдэхийн тулд "яг одоо арга хэмжээ авах" шаардлагатай гэж Францын хиймэл оюуны Mistral компанийн гүйцэтгэх захирал Артур Менш мэдэгдлээ. Тэрээр Баасан гарагт болсон тус холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр энэ тухай онцолсон байна.
Энэхүү уулзалтаар Европын удирдагчид технологийн дэвшлийн авчирч буй өсөн нэмэгдэж буй эрсдэлээс иргэдээ хамгаалах болон хиймэл оюуны салбарын амбицаа хэрхэн тэнцвэржүүлэх асуудлыг хэлэлцжээ.
Уг хэлэлцүүлгийн үеэр удирдагчид Артур Менш болон хиймэл оюуны "загалмайлсан эцэг" хэмээн өргөмжлөгддөг Нобелийн шагналт Жеффри Хинтон нарын байр суурийг сонссон байна.
Артур Менш дээд хэмжээний уулзалтад хэлсэн үгэндээ "Европт манлайлахад шаардлагатай бүх технологи, авьяас чадвар бий" хэмээн онцолжээ.