Алдартай гар утасны тоглоом болох Mobile Legends: Bang Bang (MLBB) нь Street Fighter 6 тулаант тоглоомтой хамтран ажиллах болсноо зарлалаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Street Fighter цувралын алдартай дүрүүд Land of Dawn буюу тоглоомын ертөнцөд хүрэлцэн ирэх гэж байна.

Тоглогчид удахгүй болох энэхүү эвентийн хүрээнд тусгай шинэ дүрүүд (skins) болон төрөл бүрийн шагналуудыг авах боломжтой болох юм. Одоогоор хамтын ажиллагааны эхлэх хугацаа болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл тодорхой болоогүй байгаа ч Street Fighter-ийн шүтэн бишрэгчид болон MLBB тоглогчдын хувьд энэ нь томоохон хүлээлт үүсгээд байна.

Street Fighter 6 нь дэлхийд алдартай тулаант тоглоомын цуврал бөгөөд MLBB-тэй нэгдсэнээр тоглогчдод шинэлэг туршлага бэлэглэхээр зорьж байна. Эвенттэй холбоотой цаашдын мэдээллийг бид үргэлжлүүлэн хүргэх болно.