Гар утасны алдартай Mobile Legends: Bang Bang (MLBB) тоглоомын 10 жилийн ойн баяр 9 дүгээр сард эхлэхээр болжээ. Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан тоглогчдод зориулсан тусгай эвентүүд бараг хоёр сарын турш үргэлжлэх юм.

Энэ хугацаанд тоглогчид хэд хэдэн үнэгүй скин авах боломжтой бөгөөд үүнд Nana, Chou, Miya, Johnson болон бусад баатруудын гоёлын скинүүд багтаж байна.

Түүнчлэн ойн баярын хүрээнд тоглогчдод Epic Skin сонгох хайрцаг, хөдөлгөөнт гоёлын зүйлс, мөн тусгай дугаарлалт бүхий хязгаарлагдмал тоотой MLBB Artbook зэрэг шагналуудыг санал болгох юм байна.