Шинээр гарч буй Modern Warfare 4 тоглоомын эрт хандалтын бета туршилтын үеэр тоглогчийн дээд түвшинг 20-оор хязгаарласан бөгөөд үүнд маш хурдан хүрэх боломжтой байв. Харин зэвсгийн түвшнийг ахиулах нь тоглогчоос хамгийн их цаг хугацаа, хичээл зүтгэл шаарддаг байна.

Удахгүй буюу дараагийн амралтын өдрүүдэд тоглоомын нээлттэй бета туршилт эхлэх гэж байна. Зэвсгийн түвшинг ахиулснаар тоноглолууд (attachments), Apex Attachments нээгдэхээс гадна зэвсгийн камогийн ахиц дэвшил гардаг байна. Гэвч зэвсэг болон горимуудын хооронд байнга сэлгэн тоглох нь зэвсгийн түвшин ахиулах явцыг хүндрэлтэй болгодог.

Эх сурвалжийн мэдээлснээр MW4 бета хувилбарт зэвсгийн түвшнийг хамгийн хурдан бөгөөд найдвартай ахиулахын тулд тодорхой даалгаварт горимуудыг (objective modes) тоглож, сонгосон зэвсгийнхээ цуглуулгыг тогтвортой хадгалах зарчмыг баримтлах нь үр дүнтэй юм.