Warzone тоглоомын хөгжүүлэгчид тоглогчдын өмнө нь цуглуулсан бүх зүйлсийг үргэлжлүүлэн хадгалж үлдэх шийдвэр гаргажээ. Modern Warfare 4 Carry Forward системээр дамжуулан тоглогчид Season 1 нээлт хийх үед өмнөх бүх дүр (Operator), зэвсэг болон гоёлын зүйлсийг Warzone тоглоомдоо шууд ашиглах боломжтой байна.
Тоглоом хөгжүүлэгч Activision болон Raven Software компаниуд уг мэдээллийг албан ёсоор баталсан бөгөөд үүнд Modern Warfare II, Modern Warfare III, Black Ops 6 болон Black Ops 7 тоглоомын агуулгууд багтаж байгаа юм. Ингэснээр эдгээр цувралуудын зэвсэг, дүрүүдийг Warzone-д үргэлжлүүлэн хэрэглэх боломж нээлттэй үлдэхээр болж байна.
Үүнээс гадна тоглоомд Operator Skin toggle буюу шинэ тохиргооны функц нэмэгдэх аж. Энэхүү тохиргооны тусламжтайгаар зөвхөн MW4-ийн дүрүүдийг харагдах байдлаар нь ялган шүүж харах боломжтой болох юм.