Тоглоом хөгжүүлэгч Activision компани Call of Duty: Modern Warfare 4 тоглоомд зориулсан Apex Attachments хэмээх зэвсгийн шинэ нэмэлтүүдийг дэлгэрэнгүй танилцууллаа. Энэхүү шинэчлэл нь тоглоом доторх зэвсгүүдэд цоо шинэ боломж, үйлдэл нэмэх юм.

Тухайлбал, уг нэмэлтийн тусламжтайгаар зэвсэгт бууны доод хэсэгт байрлах shotgun буюу буу, шидэгч хутга (throwing knives) зэрэг төрөл бүрийн шинэ тоноглолуудыг ашиглах боломж бүрдэнэ.

Apex Attachments нь Modern Warfare 4-ийн зэвсэг хөгжүүлэлтийн шинэ элементийн нэг бөгөөд тоглогч аливаа зэвсгийнхээ түвшнийг бүрэн тултал ахиулснаар энэхүү тусгай нэмэлтийг нээж авах боломжтой болно.

Эдгээр шинэ тоноглолуудыг наймдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан Call of Duty NEXT арга хэмжээний үеэр олон нийтэд үзүүлсэн бөгөөд тоглоомын early access beta хувилбарт турших боломжтой байхаар багтжээ.